🔴П.Ганзориг: Оюутолгойн сонсголд гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд ирэхгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулна

AI хөрвүүлсэн

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 8-12-нд Төрийн ордонд болох гэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-УИХ-аас гарсан ажлын хэсэг, түр хороо ажиллаад, Засгийн газраас ажиллаж байгаа ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа асуудлуудад огт оролцоогүй, оролцох ч үүрэггүй, боломжгүй. Тийм учраас үүнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Харин ч эсрэгээрээ, Хянан шалгах хороо, түр хороо байгуулагдсанаар Засгийн газраас ажлын хэсэг гарч, зээлийн хүүг бууруулах, мөн "Онтрэ"-гийн хоёр лицензийн асуудлаар хоёр сайд нь идэвхтэй ажиллаж, эхний байдлаар тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Энэ бол Хянан шалгах хороо идэвхтэй ажиллаж, асуудлуудыг шахаж байсны үр дүн гэж харж байна.

Өнөөдөр бид баялгаа ашиглуулаад, өндөр хүүтэй зээлийн өрөнд ороод явж байгаа. Энэ асуудлыг ер нь цаашаа хэрхэн шийдэх юм бэ? Өмнө нь УИХ-ын тогтоолоор хэд хэдэн удаа энэ хөндөгдөж байсан. Одоо хүртэл шийдээгүй байгаа шалтгааныг олон нийт харах хэрэгтэй. Сонсголын үеэр аль аль талын эрх ашгийг тэгш хангаад, бодитой мэдээлэл өгнө.

18 хянан шалгах шинжээч сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд ажиллахдаа 65 мянган хуудас материалыг судалж, мэдээлэл өгөх ёстой гэж үзсэн 300 орчим хүний нэрсийг гаргасан. Үүнд Хянан шалгах хороонд ажиллаж байгаа Их Хурлын гишүүд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Гэрчээр зарлагдсан хүмүүсийг буруутай, буруугүйг нь шүүх гэж байгаа зүйл биш. Тухайн үед хэрхэн яаж ажилласнаа бодитоор олон нийтэд мэдээлээд, буруу ташаа мэдээллүүдийг засаж залруулаад явах боломжтой.

Гэрчүүд хуулиараа ирээд оролцох ёстой. Оролцохгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд тодорхой зохицуулалтууд байгаа. Бүгд идэвхтэй оролцоод, бодитой мэдээллүүдээ өгвөл сонсгол үр дүнтэй болно.

Оюутолгойн зарим баримт бичгийг нууцаас гаргах асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ одоогоор хариу ирээгүй байна. Тэгэхээр ил тод байгаа мэдээлэл дээрээ үндэслээд сонсголыг явуулна гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 4 өдөр өмнө
оролцох ёстой тухайн үед шийдвэр гаргаж өөрсдийнх нь хэлж бөйснаар толгойгоороо хариуцна гэсэн хүмүүс оролцохгүй бол энэ жүжиг хэнд хэрэгтэй юм.. албадан авчраад толгойгоор нь хариуцуулах ёстой юм биш үү, МАН ард иргэдийг төөрөгдүүлсэн авч ч болохгүй хаяж ч болохгүй юм хийхээ болимоор юм. Асуудал гаргаж шантаажилж дараагийн луйвар хийх замаа цэвэрлэдэг юм биш байгаадаа. Нэг ч асуудал шийдэгдсэн юм алга. бөөнюм болоод амар сайхандаа жаргаж ард иргэд хохиросон хэвээр л үлдэх юм.