“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөнгөлөлттэй зээлийг 131 бизнес эрхлэгч авчээ

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөнгөлөлттэй зээлийг 131 бизнес эрхлэгч авчээ
“Би газар тариалан, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 31 дэх жилдээ ажиллаж байна. Манай компани Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, салатны навч, хаш, эрдэнэ шиш зэрэг нийт 23 нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг. Эдгээрээс 10 төрлийг нь хүлэмжийн аж ахуйдаа ургуулж, улирал харгалзахгүйгээр тогтвортой нийлүүлдэг хэмээн “Мөнх ногоон хүлэмж” компанийг үүсгэн байгуулагч Ц.Оюунцэцэг ярив.
 
Тус компани "Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үйл ажиллагаагаа автоматжуулж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн аж.
 
Нийт 620 гаруй өрхөд тус сангаас хүлэмж нийлүүлж, Өмнөговь аймгийн газар тариалан эрхлэгчдийн 70% нь одоогоор хүлэмжтэй болсон байна.
 
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь сүүлийн 10 жилийн хугацаанд орон нутгийн 131 бизнес эрхлэгчдэд нийт 5.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 260 байнгын болон түр ажлын байр бий болгожээ
***
“This is my 31st year working in agriculture and greenhouse farming. Our company cultivates 23 types of vegetables and fruits in Dalanzadgad soum, Umnugovi province, including cucumbers, tomatoes, peppers, lettuce, eggplants, and sweetcorn. Of these, 10 varieties are grown in our greenhouses, allowing us to supply them consistently throughout the year, regardless of the season.
 
We received a concessional loan from the Gobi Oyu Development Support Fund, funded by Oyu Tolgoi. This enabled us to automate our operations and expand production. The fund has also distributed greenhouses to over 620 households, resulting in 70% of farmers in Umnugovi province now having access to greenhouse facilities.” - Ts.Oyuntsetseg, Founder of “Munkh Nogoon Khulemj”
 
Over the past decade, the Gobi Oyu Development Support Fund has issued a total of 5.7 billion MNT in concessional loans to 131 local entrepreneurs, creating 260 permanent and temporary jobs.
1c81a4d4add74b4297e1b891326bd2ff

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.