“Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сүйдлэгдсэн талбайг нөхөн сэргээжээ
“Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний газрын нөхөн сэргээлт хийж дуусган Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.
Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн юм. Үүнд: “Жинжий майнинг” компани 400 га, “Бугант нандин” компани 200 га талбайд тус тус ажиллаж, эвдэрсэн газрын байгалийн хөрсийг сэргээн унаган төрхөнд нь ойртуулсан байна. Ингэснээр тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн гол унаган төрхөндөө орох эхлэл тавигдлаа.
“Оюу толгой” компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га талбайг тус тус нөхөн сэргээсэн. Эдгээр нь мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэгдсэн газрууд юм. Бид “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээндээ 2027 он гэхэд Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрч, орхигдсон бүх талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрөгч гурван жилийн хугацаанд “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээндээ нийт 35.1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна.
Зургийн цомог
×
1 / 6
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.