“Оюу толгой” компани нийт 1,375 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

“Оюу толгой” компани нийт 1,375 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
“Оюу толгой” компанийн 2025–2026 хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутан өнөөдөр батламжаа гардаж авлаа.
 
Үүнд:
-2011 оноос хэрэгжиж эхэлсэн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан;
-2024 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Оюу толгой” компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутанд тус тус сургалтын тэтгэлэг олголоо.
 
Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцаж, залуусыг хөгжлийн хөтөлбөрт хамруулдаг. Энэ жил 18 мэргэжлээр суралцаж буй оюутнууд шалгарлаа.
 
“Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1,375 залуусыг дээд боловсролтой болгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.
 
Дэлгэрэнгүй: www.ot.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.