“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2025–2028 онд 15 шинэ төсөл хэрэгжүүлнэ
“Оюу толгой” компанийн Нээлттэй өдөрлөг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн иргэдэд худалдан авалт, хүний нөөцийн бодлого болон уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг олголоо.
Энэ жил “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж эхэлснээсээ хойш 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Энэ хугацаанд 550+ төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 840,000+ хүн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, бизнес болон олон салбарт үр шимээ хүртсэн нь бахдам амжилт юм.
10 жилийн онцлох үр дүн:
• Нийгмийн дэд бүтэц: 79 төсөл (2 сургууль, 6 цэцэрлэг, музейн барилга, мал, эрүүл мэндийн төв)
• Тогтвортой хөгжлийн төсөл: 471 төсөл (эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуй, усны менежмент, соёл, байгаль орчин)
• Тэтгэлэг ба бичил зээл: 763 оюутанд 2 тэрбум ₮, 131 орон нутгийн бизнес эрхлэгчид 5.7 тэрбум ₮-ийн дэмжлэг
Ирээдүйд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2025–2028 онд 15 шинэ төсөл хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна.
Зургийн цомог
×
1 / 6
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.