Даланзадгад суманд “Оюу” кафе, номын дэлгүүрээ зээл авч нээжээ
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авч бизнесээ эхлүүлсэн нэгэн бизнес эрхлэгчийн түүхээс хүргэж байна.
Ном уншиж, кофе уун суух тэр л мэдрэмжээс О.Оюумаагийн бизнесийн түүх эхэлсэн юм.
2019 онд тэрээр бизнесийн санаагаа бодит болгохоор шийдэж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудалтай тулгарчээ. Ийн эрэл хайгуул болж явахдаа Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС)-аас Хаан банктай хамтран Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгодог талаар олж мэдсэн байна. Ингээд төслөө боловсруулж танилцуулснаар хөнгөлөлттэй зээлийн шалгуурт тэнцэж, Даланзадгад суманд “Оюу” кафе, номын дэлгүүрээ нээжээ.
О.Оюумаа 2024 онд Говь гурвансайхан байгалийн цогцолборт газар дахь Ёлын аманд салбараа нээснээр одоо гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг болсон Ёлын амыг зорин ирэх дотоод, гадаадын жуулчдад байгалийн сайханд амтат кофегоор үйлчлэн алжаал ядаргаа тайлах нөхцлийг бүрдүүлэхийг зорьжээ.
ГОХДС сүүлийн 10 жилд “Говийн оюу-Бизнес боломж” бичил зээлийн хөтөлбөрийг Хаан банктай хамтран хэрэгжүүлж 131 бизнес эрхлэгчдэд 5.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.