ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ДОРНОГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
"Говийн бүсийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.05.12/ Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдаж байна.
Хуралдаан:
- Говийн бүсийн хөгжил 2040,
- Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд,
- Бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг,
- Бүсийн онцлог-харьцуулалт,
- Амьдралын чанар, тулгамдсан асуудлын талаар таван салбар хуралдаан боллоо.
Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Говийн бүсэд хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, мал аж ахуй, газар тариалан, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг гүний усны хэрэглээг бууруулж, гадаргын усыг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ХЭРЛЭН ТООНО” төслийн талаар бүс нутгийн засаг захиргаа, нутгийг иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өглөө. Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг ХЭРЛЭН ТООНО төслийн ТЭЗҮ боловсруулалт хийгдэж байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.