Сүхбаатар дүүргийнхэн 2026 оны төсвийн төслөө ИТХ-даа өргөн барьжээ
Өчигдөр /2025.12.05/ Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямдагвад 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа.
Дүүргийн 2026 оны төсвийн төсөлд хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажил, залуу гэр бүлд чиглэсэн төсөл арга хэмжээнүүд, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, автозам, явган хүний, дугуйн зам шинээр барих, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөх зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү тусгажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.