Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны 2025 оны 3 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-“2024 онд Зуслангийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд орц, гарц чөлөөлсөн талаар хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай"
-"Дүүргийн хэмжээнд газар ашиглалт, хаягжилт, төлөвлөлтийг боловсронгуй болгож иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухай"
-"2024 онд дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны хилийн цэсийн тухай" асуудлыг ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны дарга Ц.Цогт-Од нар тус тус танилцуулан хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зургийн цомог
×
1 / 2
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.