Сүхбаатар дүүргийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан болов
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 5 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга М.Очмаа
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны “Үйлчилгээний төлбөрийн хураамж, тарифын хэмжээг тогтоох тухай” 8/39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны “Үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 9/51 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
-"Дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай" асуудлыг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Сүхбаатар дүүргийн Теле камерын хяналтын дэд төв” ААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай" асуудлыг дүүргийн Теле камерын хяналтын дэд төвийн дарга Б.Нямбаяр
-"С.Буяннэмэхийн нэрэмжит гудамж болгох тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг
-"Тогтоолд өөрчлөлт оруулах тухай"
-"Төрийн цол, одон, медальд дэмжин уламжилсан тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 6 дугаар ээлжит хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдахаар товлолоо.
Зургийн цомог
×
1 / 2
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.