Хүний папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын аяныг Сүхбаатар дүүргийн хэмжээнд зарлалаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд “Хорт хавдрын өнөөгийн байдал”, “Дархлаажуулалт, түүний ач холбогдол”, “Дүүргийн хэмжээний вакцины хамрагдалт” болон “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээл, танилцуулга сургалт зохион байгууллаа.
Хүний папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг үндэсний товлолд оруулсан бөгөөд зорилтот 11 настай хүүхдүүдийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн папилома вирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцины хамрагдалт 11 настай хүүхэд 56%, 12 настан 46%-тай байна.
Цаашид вакцины хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор вакцины талаарх мэдээллийг эцэг, эх асран хамгаалагч нарт сурталчлах, сургуульд суурилсан вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэн, Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийнхээ Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах юм. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын дунд Хүний папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх аян зарлалаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.