🔴О.Батнайрамдал: Оюутолгой төслийн үр өгөөжийн харилцан ашигтай байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй

Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалаас зарим зүйлийг тодруулав.

УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал:

янан шалгах түр хорооны сонсгол энэ 5 дахь өдөр дуусаад, нэгдсэн тайлангаа эцэслэж УИХ-аар 12 сардаа багтааж хэлэлцүүлнэ. 

Хорин жилийн хугацаанд юу болсон талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор тус сонсголыг зохион байгуулж байна. Гэрчүүд маш сайн оролцож байна.

94240 хуудас нотлох баримтыг бид цуглуулсан. Үүний 51 хувь нь төрийн болон байгууллын нууцад хамаарагдаж байгаа. Бид өөрсдөдөө байгаа мэдээлэлдээ тулгуурлаж сонсголоо зохион байгуулж байна.

Бид хэн нэгнийг харлуулж муулах гэсэндээ бус харин үйл процессыг мэдэж, цаашдаа шийдэл гаргаж, харилцан ашигтай, тэгш эрхтэй байх шийдэл гаргамаар байна. Бид сонсголын нэгдсэн тайланг УИХ-д хэлэлцүүлнэ. Ингээд засгийн газарт чиглэл хүргүүлэх үүрэгтэй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.