🔴Г.Энхтайван: 18 сараар зээл авсан ахмадууд 36 сар болгож хойшлуулах боломжтой боллоо

Монголбанкнаас ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
  2. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох;
  3. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;
  4. Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэжээ.

Жилийн инфляц 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувь, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарлаа. Ийнхүү инфляц өмнөх сараас буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь голлон нөлөөсөн. Гэвч ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлжээ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.

Эдийн засаг 2025 оны эхний 3 улиралд 5.9 хувиар өссөн нь хүлээлттэй нийцтэй байна. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар бүрдүүлж байгаа ба цаашдын төлвийг хэвээр хадгаллаа.

Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага нөлөөтэй байгаагаас дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин нэмэгдсэн, мөн дэлхийн зах зээл дээрх алт болон зэсийн үнэ хүлээлтээс өндөр байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Бодлогын хүүг хэвээр хадгалах болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Энэхүү шийдвэр нь банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болно. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

С.Батдорж 18 цаг өмнө
Хүүг нь бууруулах талаар нь болохоос 36.сар болгож өрөнд оруулж яах гэж байгаа юм Монголын ард түмнийг манжийн дарлал шиг болгох нь уу
Оюунчимэг 18 цаг өмнө
Худалдаа хөгжлийн банк яагаад 36 сараар өгөхгүй бга юм бэ
Цэрэнбямба 18 цаг өмнө
Арай л ахмадуудаа дорд үзэж байх шив дээ Тэтгэвэрийн 1сая500 болго Мөн ахмадууд цөхөрч бна
сайнаа 17 цаг өмнө
1сая 500к болгох ямар ч боломжгүй тэнэг хүнд ч ойлгомжтой.
Б.Оюунцэцэг 18 цаг өмнө
Хаан банк 36 сараар зээлээ хэзээ өгөх юм бэ .Ахмад настангууд хүлээгээд байна .шүү
Б.Оюунцэцэг 18 цаг өмнө
Хаан банк 36 сараар зээлээ хэзээ өгөх юм бэ .Ахмад настангууд хүлээгээд байна .шүү
Б.Оюунцэцэг 18 цаг өмнө
Хаан банк 36 сараар зээлээ хэзээ өгөх юм бэ .Ахмад настангууд хүлээгээд байна .шүү
гомбо 17 цаг өмнө
хувийн банк яаж таны үгэнд ороховдээ
Б.Оюунцэцэг 18 цаг өмнө
Хаан банк 36 сараар зээлээ хэзээ өгөх юм бэ .Ахмад настангууд хүлээгээд байна .шүү
Зочин 18 цаг өмнө
36 сараар ганцхан удаа өгч бөөн өрөнд оруулах бодлготой бна уу байнгийн 36 сар болгочихвол хэрэглээндээ тааруулж бага багаар зээл авна биздээ байнгийн 36 сар болгож чадахгүй бол тэтгэвэр нэмээчээ
болод 17 цаг өмнө
тэтгэврийн доод хэмжээг 1,5сая болгоно гэж итгэдэг тэнэгүүд одоо хүртэл байгаа юмуу. сууж бгаа мөчрөө хөрөөдсөнтэй адил шүү
Sambuu 17 цаг өмнө
ахмадуудын тэтгэврийг дор хаяж 2сая болгох хэрэгтэй