Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ
Зорчигч урсгал багассантай холбогдуулан 2025 оны 12-р сарын 11-ний өдрөөс 2026 оны 01-р сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ.
Улмаар, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоногийн дөрвөн өдөрт таван удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчилжээ. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг:
- Даваа гарагт 20:22 цагт,
- Пүрэв гараг 07:18 цагт,
- Баасан гараг 20:22 цагт тус тус аялна.
Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.