🔴Б.Пүрэвдорж: Оюутолгойн асуудал арбитрын шүүх дээр очиход өнөөдрийн энэ сонсгол нотлох баримт болно

"Оюутолгойн асуудал арбитрын шүүх дээр очиход өнөөдрийн энэ сонсгол нотлох баримт болно" гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 

-Түр хорооны хурал дээр ярих ярихгүй зүйлс олон яригдаж байна. Өнөөдрийн сонсголын бичлэгийг бүгдийг нь бичиж авч байгаа. Тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн өнөөдрийн хариулт арбитрын шүүх дээр нотлох баримт болж очно. Хоёр нам хуваагдсан. Бие биедээ буруу өгсөн зүйлс дараа дараагийн Оюутолгойн гэрээнд асуудал үүсгэнэ. Эцсийн дүндээ өнөөдрийн сонсгол нь Рио Тинтогийн захиалгаар явж байх вий дээ гэдэг айдас байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.