Түүхэн дэх хамгийн өндөр шагналын сан бүхий ДАШТ эхэллээ

Мэргэжлийн дартсын Корпорацаас (PDC) зохион байгуулдаг 33 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

eed70670977f4d55a849ccf795b638bd

Энэ сарын 11-нээс 2026 оны 1 сарын 3-ны хооронд зохион байгуулагдах тус тэмцээн уламжлалын дагуу Английн Лондон хотын Александра ордонд явагдана. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хэд хэдэн онцлогтой болж байна. 

  • Шагналын сан огцом өсөж 5 сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор 23.5 тэрбум төгрөг болж байна. Үүнээс түрүүлсэн тамирчин дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны хамт нэг сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр 4.7 тэрбум төгрөгийн шагнал хүртэхээр байна. 
  • Өмнө нь 96 тамирчин оролцдог байсан бол энэ удаа нийт 128 тамирчин оролцож хүрээгээ тэлсэн байна. 
  • Нийт оролцогчдоос 28 тамирчин анх удаа дэлхийн аваргын дэвжээнээ гарах гэж байна. 

Өмнөх жилийн аварга буюу дэлхийн чансааг тэргүүлэгч Английн Лук Литтлер дэлхийн аваргын салхийг хагалж Литва улсын ахмад тамирчин Дариус Лабанаускасыг 3:0 харьцаагаар бут ниргэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.