🔴НИТХ-ын дарга А.Баяр: 2026 онд 16-19 газарт өндөржүүлсэн камер суурилуулна

НИТХ-ын дарга А.Баяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа. 

НИТХ-ын дарга А.Баяр:

-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 528 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээр 3 ба түүнээс дээш баллын газар хөдлөлт 8 бүртгэгдсэн байна. Гэхдээ бид гамшгийн нөхцөлд бэлэн байдлыг хангах чиглэлд хэд хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх боломжтой осол гэмтлийн төлөвлөгөөг боловсруулна.

Тодруулбал, гал түймрийн осол гэмтэл. Цахилгааны утас, галын менежмент гэх зэрэг асуудал байна. Олон улсад өндөрлөг газарт камер суурилуулаад түүгээрээ гал гарсныг мэддэг. Харин манайд дуудлага ирсний даргаа тусламж үзүүлэхээр гал сөнөөгчид маань явдаг. Ирэх жил 16-19 газарт өндөржүүлсэн камер суурилуулна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.