Нийслэл гамшиг ослын шуурхай удирдлагын төвтэй болно

Нийслэл гамшиг ослын шуурхай удирдлагын төвтэй болно
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан болжээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн даргын хувьд “Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт, туршлага” сэдвээр мэдээлэл танилцуулсан байна.
 
Нийслэлийн 2026 оны төсөвт Шуурхай удирдлагын төвтэй болохоор шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулснаар есөн дүүргийн 16 байршилд өндөржүүлсэн хэсгүүдэд хяналтын камер байршуулж, мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
 
Мөн гамшиг, ослыг даван туулах чадвартай, дархлаатай иргэнийг багаас нь бэлдэх хэрэгтэй. Бодитоор үзүүлэн, сургалт хийх Сургалт, дадлагын төвийг байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн зүгээс онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг онцгой анхаарч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.