“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар төлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар 1.6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна.
Мөн тус хугацаанд нийт 28.7 сая тонн нүүрс олборлож, 25.0 сая тонн нүүрс борлуулж, Ганцмод, Ханги мандал боомтоор нийт 26.3 сая тонн нүүрс экспортолжээ.
Тус компани нь борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн уналттай үед нүүрсний борлуулалтыг хэвийн явуулж, Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажилласан гэв.
2025 оны эхний 12 сарын 12-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт 780.5 тэрбум төгрөгийн ААНОАТ, 566.1 тэрбум төгрөгийн АМНАТ-т тус тус төлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.