Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт есөн хүн хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт есөн хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгджээ. Тухайлбал, ХӨСҮТ-д 3 хүн, хөдөө орон нутагт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5120-д хүрчээ. Мөн 0-4 насны 3193, 5-9 насны 1774 хүүхэд, 15-19 насны 1735 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

fef014cea9304d818fc76f28eec256d2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.