"Shout Out" тэмцэн үзэгчдийн шуугиан дор өрнөлөө

Мэргэжлийн снукер биллиардын нэгэн сонирхолтой тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2be8f83251e84edb9522bad086558ffe

Энэ нь "Snooker Shout Out" тэмцээн юм. Яагаад сонирхолтой хэмээсний учир нь тамирчид өөр хоорондоо ердөө нэг фреймээр өрсөлдөхөөс гадна нэг фреймд дээд тал нь 10 минутын дотор л тоглодог дүрэмтэй. Өөрөөр хэлбэл түрүүлэх тамирчин нь тэмцээний туршид ердөө долоон фрейм хожиж түрүүлдэг тул чансааны оноотой тэмцээнүүдийн дотроо хамгийн хурдан хугацаанд түрүүлэх боломж олгодог онцлогтой юм. Бас нэгэн өвөрмөц онцлог нь снукер биллиардын албан ёсны өмсгөл болох хантааз, зангиагүй өрсөлдөж болох бөгөөд үзэгчид нь чимээгүй үзэх бус илүү шуугиан уур амьсгал бүрдүүлдэг онцлогтой. 

Анх 1990 онд зохион байгуулагдсан ч завсарлаж 2011 оноос чансааны бус тэмцээн хэлбэрээр дахин үргэлжилж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл чансааны оноо олгох тэмцээн хэлбэрээр тасралтгүй зохион байгуулагдаж байна. Түүхэнд Shout Out тэмцээнд 147 оноо цорын ганц тамирчин байдаг нь алдарт Шаун Мөрфи аварга байдаг ба 2023 оны тэмцээний үеэр 147 оноо авч байлаа. 

Харин 2025 оны "Snooker Shout Out" тэмцээний туршид хамгийн өндөр оноо нь 142 оноо байсан ба тус оноог БНХАУ-ын Ву Юизе авсан байна. 

Shout Out 2025 тэмцээний аваргаар Английн Алфи Бурден тодорлоо. Тэрээр шигшээ тоглолтод алдарт Стуарт Бингхам аваргыг 63-8 харьцаагаар хожин аварга болсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.