Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” болов

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” болов

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өгчээ.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн докторууд оролцов.

 

 T5A3963%20copy

 

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос хойш Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхных, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” болжээ.

 

 T5A4026%20copy

 

 

 T5A4131%20copy

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 10 минут өмнө
монголын банкны систем нь ард түмнээ улныхан болтол шулж мөлжиж бхад энэ дүнхүүг хэний тушаалаар ингэж өргөмжилж бгаам бэ