🔴LIVE: Сэтгүүлч С.Будрагчаа: Террил Атиензагийн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ ар гэрийнхэн нь албан ёсоор тавина
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй нь анх удаа танилцахаар Монгол Улсад ирлээ. Маргааш прокурорт албан ёсоор хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг хуульчдын багаар дамжуулан гаргана" гэж Сэтгүүлч С.Будрагчаа хэллээ.
Сэтгүүлч С.Будрагчаа:
-Энд хүрэлцэн ирсэн монголын хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэм нөхдөдөө маш их баярлаж байна. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй нь анх удаа танилцахаар Монголд ирлээ. Маргааш прокурорт албан ёсоор хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг хуульчдын багаар дамжуулан гаргана.
Монголын сайхан сэтгэлтэй мянга мянган ард түмэн, хэвлэл мэдээллийн ачаар энэ гэр бүлийнхэн Монголд руу ингээд ирж байгаа. Миний бие хандив гуйгаад 20 сая төгрөг болно гэж бодож байсан ч 60 хэдэн сая төгрөг болчихсон одоогоор яг одоогоор надад 17200 ам.доллар бэлэн байна. Дээрээс ньэнэ хүмүүсийг Монголд ирэх буцах нислэг одоо байрлах зочид буудлыг зардлыг нийтийн зүтгэлтэн нь Даваагийн Мөнх-Эрдэнэ ах маань бүгдийг нь бүрэн хариуцаж дааж байгаад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье ээ. Мөн өнөөдрийн энэхүү хэвлэлийн бага хурал болон бусад бүх үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн бүх байгууллагууд бүх шатандаа дэмжиж оролцож байгаад их баярлаж байна.
Монголын ард түмэн буруу булхайтай бол хэзээ ч эвлэрдэггүй юм аа гэдгийг харуулахыг зорьсон. Энэ хэрэг шударгаар дахин шалган шийдвэрлэгдэж хүний амийг хохироосон хэргээр биш юм аа гэхэд хүнийг хулгайлсан боолчилсон үйлдлийнхээ төлөө энэ гэр бүлийнхэн заавал хуульд заасан хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.