Машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багт хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан гэх дуудлага 2025.12.15-ны өдрийн 19:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай  мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар 20:06 цагт эсэн мэнд гаргаж аймгийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.