Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол өнөөдөр болно
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.16) 10.00 цагт Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтын нэрийг дэвшүүлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 132 дугаар зүйлийг баримтлан зохион байгуулах бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцохоор урьдчилан бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдрийн сонсголд оролцох юм.
САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН ТОВЧ НАМТАР:
Боловсрол:
1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
2022 оны 11 дүгээр сараас хойш "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл
2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.