Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно

Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.

Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219,400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,

  • АИ-92 автобензин – 83,600 тонн
  • Дизель түлш – 134,240 тонн
  • АИ-95 автобензин – 1,560 тонныг тус бүр захиалжээ.

Мөн БНХАУ-аас нийт 11,200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм. 2025 оны 12 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23,484 тонн АИ-92 автобензин, 81,600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3,795 тонн тус тус орж ирээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.