СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 17 гишүүний 10 нь буюу 58.8 хувь нь дэмжсэнээр П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөв. Харин түүний оронд СЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирыг томилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.