Согтуугаар жолоо барьсан 22.098 жолооч эрхээ хасуулжээ

Согтуугаар жолоо барьсан 22.098 жолооч эрхээ хасуулжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгджээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүн эрүүлжүүлэгдэж, 34.755 хүн саатуулагджээ. Мөн архины албадан эмчилгээнд 269, сайн дурын эмчилгээнд 301 хүн тус тус хамрагджээ.

Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна. 

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22.098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.