Н.Робертсон, М.Уиллиамс нарын аваргууд нэрээ татлаа
Мэргэжлийн снукер биллиардын өнө эртний түүхт Шотландын нээлттэй тэмцээн хөшгөө нээлээ.

Шотландын нээлттэй тэмцээн нь анх 1981 онд "International Open" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлж байсан бол 2016 оноос одоогийн одоогийн нэршлээрээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Түрүүлсэн тамирчин нь дэлхийн долоон удаагийн аварга, Шотландын домогт Стивен Хэнригийн цомыг хүртдэг уламжлалтай.
2025 оны Шотландын нээлттэй тэмцээний сугалаанд орсон ч дараах тамирчид нэрээ татаж тэдэнтэй тоглох оноолттой байсан тамирчид шууд 32-т шалгарсан байна.
- Дэлхийн гурван удаагийн аварга Марк Уллиамс оролцохоо больж Бельгийн Бен Мертенс гоц мөргөсөн.
- 2010 оны дэлхийн аварга, 2017 оны Шотландын нээлттэй тэмцээний аварга Нейл Робертсон нэрээ татаж БНХАУ-ын Хи Гуокиан гоц мөргөсөн.
- 2024 оны дэлхийн аваргын дэд байрын эзэн Жак Жонес нэрээ татаж Уэлсийн Маттью Стивенс гоц мөргөсөн
- Шинэхэн дэлхийн аварга Зао Шинтонтой тоглох ёстой байсан Роберт Милкинс нэрээ татсан байна.
Снукер биллиардын холбооноос эдгээр тамирчид чухам ямар шалтгаанаар тэмцээнд оролцохгүй болсон талаарх албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Харин ажиглагчид хэт их ачааллаас болж ядарсан эсвэл дөнгөж он гараад зохион байгуулагдах Мастерс тэмцээнд анхаарлаа хандуулж, амарч байгаа болов уу хэмээн таамаглаж байна.
Хэдийгээр нэр бүхий тамирчид нэрээ татсан ч алдарт Жон Хиггинс, Кайрен Уилсон, Шаун Мөрфи зэрэг аваргууд Шотландын нээлттэй тэмцээнийг чимж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.