НЗДТГ: Дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар дахин санал асуулга аваагүй
Цахим орчинд зарим мэдээллийн сайт болон пэйжүүд "2026 оны 1-р сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оруулахыг дэмжиж байна уу?" гэх санал асуулга явуулж эхэлсэн.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Нийслэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар дахин санал асуулга аваагүй. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 12-р сарын 11-14-ний хооронд санал асуулга явуулсан. Тиймээс худлаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.