Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авчээ

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авчээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь зоорьгүй хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.

Зохион байгуулалтын хувьд 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн. Мөн гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус бүтээн байгуулалтыг "Алтайн буйлааст ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

69420d1fe337fe7967a30ba9

69420d26e337fe7967a30baa

69420d2be337fe7967a30bab

69420d34e337fe7967a30bac

69420d3ae337fe7967a30bad

69420d40e337fe7967a30bae

69420d45e337fe7967a30baf

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.