🔴ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Манай салбарт дэд сайд хэрэгтэй

AI хөрвүүлсэн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдын томилгооны талаар тус салбарын сайд Т.Аубакираас тодруулав.

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Манай яам болон харьяа агентлагуудад Бүтээмжийн менежер гэж байхгүй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамрах хүрээ маш өргөн учраас дэд сайд байх шаардлагатай. Бид зарим ажлыг амждаггүй. Гадаад, дотоодын олон байгууллагатай хамтарч ажилладаг. Олон улсын уулзалтуудад сайд өөрөө бүрэн оролцож чаддаггүй. Жишээлбэл, сая Катарт болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх том уулзалт Засгийн газрын хуралтай давхацсан тул Монголоос төлөөлөл оролцуулж чадаагүй. Ажлын ачааллыг хуваахын тулд манай салбарт дэд сайд хэрэгтэй.

Манай салбарт хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал их байдаг тул дэд сайд эмэгтэй хүн байвал тохиромжтой гэсэн саналаа би хэлсэн. Хэрэв Б.Солонгоо ирвэл маш сайн. Манай салбарт хуулийн шинэчлэлүүд явагдаж байгаа бөгөөд тэрээр хуульч, мөн эмэгтэй хүн учир давуу талтай.

Дэд сайдыг дагаад нэг туслах л ирэх байх. Нэмэлт машин, жолооч зэрэг зардал гарахгүй. Чиг үүргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнөх уламжлалаар бол сайд, дэд сайд нар ажлаа хувааж авдаг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.