🔴Н.Номтойбаяр: Дэд сайдын албан тушаалыг сэргээх нь зөв

AI хөрвүүлсэн

Дэд сайд нарын томилгооны талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Би өөрөө дэд сайд байсан, бас өнгөрсөн 15-16 жил төрд ажилласан хүний хувьд дэд сайдын албан тушаал заавал байх ёстой гэж үздэг. Харин Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, дэд сайдын хариуцах чиг үүрэг, үүрэг хариуцлагыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Одоогийн хуулиар, сайд тушаал гаргаснаар л дэд сайд юу хариуцах нь шийдэгддэг.

Хоёрдугаарт, дэд сайдын албан тушаалд ирэх сонгуулийг харж томилгоо хийдэг. Дээрээс нь улс төрийн намуудаас санхүүжилт босгох үүднээс их хэмжээний хандив авдаг нь бараг уламжлал шахуу болчихсон зүйл. Ийм байж болохгүй. Ажил хэрэгч байх ёстой.

Дэд сайдын албан тушаал томилогдож байгаа хүмүүсээсээ болоод л нийгэмд шүүмжлэл дагуулсан. Бүтээмжийн менежер гэх албан тушаал зарим талаараа хэрэгтэй. Гэхдээ нэгэнт дэд сайдтай болж байгаа бол энэ албан тушаал хэрэггүй. Дэд сайд гэдэг албан тушаалыг сэргээж байгааг бол би дэмжиж байгаа. Харин хэнийг томилох нь өөр асуудал.

Өнгөрсөн хугацаанд хяналт, бүтээмжийн менежерүүд гэх албан тушаал гараад, баахан хүмүүс төсвөөс цалин авч байсныг мэдэхээс биш, хяналтын менежер хүн хяналт тавьж ажилласны үр дүнд асуудлыг өөрчлөх санал санаачилга гаргасан гэж би лав огт сонсоогүй. Тэгэхээр муу л ажилласан байлгүй дээ гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.