🔴Ардчилсан нам дэд сайд нарын асуудлыг эргэн харахгүй бол засаг огцруулах арга хэмжээг авна

AI хөрвүүлсэн

Ардчилсан намын бүлгээс дэд сайдууд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг шаардав.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Дэд сайд гэдэг нь хүнд зориулагдсан суудал бялуу хувааж байгаа үйлдэл. 75 мянган ААН өртэй байна. Сүүлийн үеийн мэдээгээр 20 гаран мянган ААН-үүдийн дансыг хаачихсан байна. Монгол Улсын ЗГ-аас Монгол банкнаас валютын нөөцийг 6 тэрбум долларт хүрлээ гэсэн. Яг үнэндээ Монгол улсын урсгал тэнцэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбум гаран долларын алдагдалтай байгаа буурч байгаа цэвэр нөөц буурч байгаа. Хөгжлийн банкны 500 сая доллар зэргээр арилжааны банкнууд нийслэл гээд гаднаас одоо үндсэндээ 2 тэрбум шахам долларын зээл өр бонд хэлбэрээр авчихсан байгаа. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд төсөв татварын орлогууд тасарч байна. Нийгмийн даатгалын сан эрүүл мэндийн мэндийн даатгалын сангууд чинь бүгдээрээ хоосон байна. Яг одоо тийм тийм тэрбум тэрбумаар байтугай 100 саяар ч нэмж зардал гаргах ийм нөхцөл байдал энэ улс оронд чинь байхгүй. Ийм байхад 40 сайдтай ЗГ ингээд ажиллах болж байна. Ардчилсан намын бүлгээс дэд сайдууд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж байна. Ардчилсан нам дэд сайд нарын асуудлыг эргэн харахгүй бол засаг огцруулах арга хэмжээг авна гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.