Снукерийн биллиардын "ирээдүй" С.Мүүди эцсийн мөчид хожигдлоо
Мэргэжлийн снукер биллиардын Шотландын нээлттэй тэмцээний шөвгийн 32-т өрсөлдөх тамирчид тодорлоо.

Эхний тойргоос онцлох тоглолтуудыг тоймлон авч үзвэл:
Өөрийн нутгийн тэмцээнд хүч үзэж буй Шотландын нээлттэй тэмцээний хошой аварга бөгөөд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Польшийн залуу тамирчинтай хүндхэн тоглолтын эцэст хожин цааш шалгарлаа.
"Илбэчин" хочит Шон Мөрфи Хятадын залуу тоглогч Лиу Хунъюд 2:3 харьцаагаар хожигдож яваад, сүүлийн хоёр үеийг дараалан авч 4:3 харьцаагаар хүндхэн ялалт байгууллаа. Мөрфи тоглолтын хоёрдугаар үед 140 оноо авч үзэгчдийг шуугиуллаа.
Сүүлийн үед гялалзаж буй залуу тоглогч Стэн Мүүди өөрийн нутаг нэгт Жо О'Коннорт 3:4 харьцаатайгаар, шийдвэрлэх үед хожигдлоо. Энэхүү хожигдол нь Мүүдиг "World Grand Prix" тэмцээнд оролцох эрхээ алдахад хүргэсэн нь түүний хувьд том цохилт боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.