"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа
“Эрдэнэс Монгол” нэгдлээс Татварын ерөнхий газартай хамтран бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн удирдах ажилтнуудад 2024 оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн арга хэмжээнд зарцуулсан зардал, санхүүгийн дэмжлэгийг тухайн тайлант жилийн ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх” хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд мэргэжлийн сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр шинэчлэгдсэн татварын хуулийн зорилго, хэрэгжилтийн онцлог, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардлыг татварын хөнгөлөлтөд хамруулах журам болон тооцооллын шинэ аргачлалын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн олон улсын аудит болон 2026 оны бизнес төлөвлөгөө, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.