"Алли Палли"-д 180 оноогоор "бороо орж байна"
Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "халуухан" өрсөлдөөнтэй явагдаж байна.

Урьд шөнө явагдсан тоглолтуудаас онцолбол зохих тоглолтоор мэдээж хэрэг 2021 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй "Мөсөн хүн" хочит Уэлсийн Гервин Стефен Прайсын тоглолт байлаа. Тэрээр Польшийн Адам Гавласыг 3:0 харьцаагаар итгэл төгс хожиж, түрүүлэх амбицтай байгаагаа харууллаа. Тэрээр тоглолтын туршид зургаан удаа гурван сумаар 180 оноо буюу байж болох хамгийн өндөр оноог авсан юм.
Тэмцээний ивээн тэтгэгч Paddy Power компаниас 180 оноо тутамд 1,000 фунт стерлингийг түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аянд хандивлаж байгаа бөгөөд одоогоор 270,000 гаруй фунт стерлинг цуглараад байгаа юм. Өөрөөр хэлбэл ДАШТ эхэлснээс хойш одоогийн байдлаар 270 гаруй удаа 180 онооны шидэлт гараад байна.
180 онооны талаарх мэдээллийг багцлан хүргэхэд:
-
"Ballon d'Art" цом: Тэмцээний турш хамгийн олон 180 оноо авсан тоглогчид "Ballon d'Art" хэмээх тусгай цомыг гардуулдаг. Өнгөрсөн жил Люк Литтлер 76 удаа 180 оноо авч энэ цомыг хүртэж байсан.
-
Түүхэн дээд амжилт: Нэг тэмцээний турш хамгийн олон 180 оноо авсан дээд амжилтыг Майкл Смит (Michael Smith) 2022 онд 83 удаа 180 оноо авч тогтоож байв.
-
Нэг тоглолтын дээд амжилт: Нэг тоглолтод хамгийн олон 180 оноо авсан дээд амжилтыг Петер Райт 2022 оны хагас шигшээд Гэри Андерсоны эсрэг тоглохдоо 24 удаа 180 оноо авч шинэчилж байсан юм.
-
Нийт 180 онооны амжилт: Өнгөрсөн жилийн тэмцээнээр нийт 914 удаа 180 оноо гарч түүхэн рекорд тогтоож байсан бол энэ жил 128 тоглогч оролцож байгаа тул 1000-ын босгыг давах магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.