Домогт Барней нэг ч сет авч чадалгүй дэлхийн аваргыг орхилоо

Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. 

c140a704b6a9476eb587157a464d144a

Урьд шөнө (12 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө) явагдсан тоглолтуудын тойм мэдээлэл:

  • Энэ өдрийн хамгийн том дуулиан нь таван удаагийн дэлхийн аварга (WDF 1998, 1999, 2003, 2005, PDC 2007), домогт Рэймонд ван Барневельд Швейцарын залуу тамирчин Стефан Белмонтод нэг ч сет авч чадалгүй 3:0 харьцаатайгаар хожигдсон явдал байв. Урьд шөнийн дөрвөн тоглолтод 180 онооны шидэлт нийт 16 удаа гарсан ч дээр нэр дурдсан хоёр тамирчдын хэн хэн нь нэг ч 180 онооны шидэлт гүйцэтгээгүй юм. 180 онооны талаарх сонирхолтой статистик мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

  • "The Machine" хочит Жэймс Уэйд өөрийн туршлагаа харуулж, Японы Рюсей Аземотод ямар ч боломж олголгүй 3:0-ээр буулган авлаа. Уэйд энэ жил 22 дахь удаагаа PDC дэлхийн аваргад оролцож байгаа ба одоо дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдэж буй шилдэг тамирчин юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.