О.Алтангэрэл: Эмч, багшийн тэтгэвэрт гарах нэг удаагийн мөнгийг өгч чадахгүй байж, дэд сайдтай болж байгааг дэмжихгүй

О.Алтангэрэл: Эмч, багшийн тэтгэвэрт гарах нэг удаагийн мөнгийг өгч чадахгүй байж, дэд сайдтай болж байгааг дэмжихгүй

Засгийн газраас дэд сайд томилсонтой холбоотой УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Ардчилсан намын бүлгийн байр суурийг 100 хувь дэмжиж байгаа. Төсөв мөнгө хүндэрсэн 2 их наядаар тасарсан энэ цаг үед яагаад орж ирж байгаа юм. Үүнийгээ Ардчилсан намын 128 хяналтын менежерээ цөөлөөд гэж худлаа яриад байна. Хэмнэлт хийх гэж байгааг буруутгахгүй. Энийг хэмнэхийн тулд ингэсэн гэж худлаа яриад байна. Дэд сайд нар компани дээр очиж ажиллахгүй шүү дээ. Энэ цаг үед бензин олдохгүй, ажил хийсэн ААН төрөөс гүйцэтгэлээ авч чадахгүй байна. Улсдаа олон жил ажиллачихаад тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Эмч, багшийн мөнгийг өгч чадахгүй байж, алга ташиж дэд сайдтай болж байгааг дэмжихгүй. Тангаргаа өргөхдөө сайдууд бүгдийг мэднэ чадна гээд томилогдчихоод үүнийгээ харуулах ёстой болохоос болохгүй байна гээд дэд сайдтай л бол болохгүй нь гэж болохгүй. Санхүүгийн боломжтой бол өөр хэрэг. Ард түмний бухимдалтай үед цалин хөлс оройтож байгаа үед энэ асуудал дээр шүүмжлэлтэй байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.