"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ

"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ

Скай Хайпермаркет ХХК нь 2016 онд Имартын анхны салбараа нээсэн бол ес дэх жилдээ зургаа дахь салбараа Имарт Тэнгэр нэртэйгээр, Чулуун овооны тойргийн зүүн талд амжилттай нээлээ.

Нийслэл хотын хүн амын 26 хувь нь Баянзүрх дүүрэгт төвлөрөн суурьшдаг бөгөөд тус дүүргийн иргэд болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, Налайх, Багануур дүүрэг, зуслан амралтын бүс рүү зорчих иргэдийн төв цэг болж байгаагаараа онцлог юм.

"Имарт Тэнгэр" салбараас банк, үүрэн телефоны оператор, эмийн сан, цэцгийн дэлгүүр, автомашин засварын үйлчилгээ, өөртөө үйлчлэх угаалгын газар, гутал засвар, гар утасны дагалдах хэрэгсэл, гоо сайхны бараа, барилгын материал, хоол болон бейкери гэх мэт бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад зориулан Имартын нэрийн бүхий л брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлж тав тухтай орчныг бүрдүүлэхийг зорьжээ.

Сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ хэдийн хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн ‘‘No Brand’’ зон болон өөрсдийн нэрийн брэнд болох Made4U, UNIQ, Scentence, Veloce Moda, Bella Casa зэрэг брэндүүдийг цогцлоожээ. 

Мөн эрхэм хэрэглэгч танд зориулан бүх төрлийн хоолны хөлдүү бэлдцүүдээс гадна тээвэрлэлтийн горим алдагдаагүй, чанарын баталгаатай ХӨЛДӨӨСӨН ХҮНС, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өргөн сонголттойгоор худалдаалж байна.

8fd9fa857cb14106bf792755d798d8c9

"Имарт тэнгэр" салбар нээгдсэнээр БЗД-ийн иргэд болон зүүн терминалаар үйлчлүүлж буй орон нутгийн үйлчлүүлэгчид нэг цэгээс бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр хямд үнээр авах боломжтой болжээ.

Имарт Тэнгэр салбар нь:

  • Такси, автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт нийт 200 машины ил болон дулаан зогсоолтой
  • ‘‘Subway’’, ‘‘Tous les Jours’’ бэйкери, ‘‘Mom’s Touch’’, Худалдаа хөгжлийн банк зэрэг бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дороос
  • 1100 үйлчлүүлэгч зорчих хүчин чадалтай
  • Худалдааны  2470 м.кв талбай
  • Нийт 11,873 м.кв талбай бүхий зорчигч үйлчилгээний танхимтай
  • Self-Checkout буюу өөртөө үйлчлэн худалдан авалтаа хийх боломж
  • Зогсоолын төлбөр төлөх зэрэг ухаалаг төхөөрөмжүүд байршуулжээ.

b0657781691d473a97fb23052c463688

Нээлтийн урамшуулал: 12/18 – 12/31 дуустал

  • 250,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 үйлчлүүлэгчид хоолны халуун савны супер сет БЭЛГЭНД
  • 89,000₮с дээш худалдан авалт хийсэн эхний 10,000 үйлчлүүлэгчид Имартын ЭКО тор БЭЛГЭНД
  • Шинээр Имартын гишүүн болж байгаа бүх хэрэглэгчдэд 10,000₮ купон БЭЛГЭНД 

Та Имартын гишүүн болохын тулд Emart Mongolia App  татан гишүүнчлэлээ үүсгээрэй. Апп татаад гишүүнчлэлээ үүсгээрэй: https://bit.ly/3RB15Np  

7366a157a0e041a4887ccd9607d49331

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.