Төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

Төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Уг үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгагасажээ. Түүнчлэн цаашид төрийн өмч эзэнгүйддэг, өгөөж өгдөггүй, хулгайд өртдөг явдлыг бүрэн халж иргэдийн хяналтад оруулна гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.