🔴Б.Баярбаатар: Оюутолгой компанийн өр зээлийг Монголын ард түмэн төлж чадахгүй
"Оюутолгойн “А” лицензийг 4.4 тэрбум долларын зээлийн барьцаанд тавьчихсан байна лээ. Оюутолгой компанийн өр зээлийг Монголын ард түмэн төлж чадахгүй. Түүнчлэн Онтрэ Гоулдын лицензийг цуцлах ёстой" гэж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Түр хорооны тогтоолыг зарим байнгын хороогоор хэлэлцвэл бас яасан юм бэ гэдэг зүйлс ярьж байна. Ер нь бол хэлэлцүүлэхэд буруу зүйл байхгүй. Түр хороо бол сонсголын ажлаа бүрэн дүүрэн зохион байгуулсан, иргэдийг мэдэх эрхээр хангасан. Онтрэгийн гэрээ нь 2009 оны Рио Тинто компанитай байгуулсан одоо хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах уу хамаарахгүй юу гэдэгт талууд бүрэн ойлголцсон.
2010 онд Монгол улс 17.7 тэрбум долларын зээлийг аваад явж байсан өнгөрсөн хугацаанд 8.9 тэрбум ам.долларын зээлийг төлсөн. Гэтэл өнөөдөр зээлийн үлдэгдэл нь 18.7 тэрбум доллар байна гэдэг чинь үндсэндээ бас яг ямар санхүүгийн схемд үйлчлэв. Үүнд эргэж харах зайлшгүй шаардлага байна. Тодруулбал, Анх авсан зээлээсээ даруй 1 тэрбум доллароор одоо үндсэн зээл нь өсчихсөн явж байна.
Хамгийн гол агуулга нь Оюутолгой буюу А лиценз буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4.4 тэрбум доллароор гаднын банканд барьцаанд тавьчихсан байна. 500 сая долларыг нь төлсөн байна. Бид ашиглалтын лицензээ алдчих вий дээ гэдэг дээрээ анхаарах шаардлагатай.
Онтре гэж компанитай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээрийн асуудалд орох ёстой юу гэдэг асуудал байна. Онтре компани цаанаа Рио Тинтогоос хөрөнгө оруулалтын зээлийг 6,7%-ийн хүүтэй авсан байдаг юм байна. Гэтэл тэр зээлийн хоорондын харилцааны асуудал яг Монгол Улсад хамаарах уу? Онтрегийн нөөцийн агуулга нь Эрдэнэтээс 3 дахин том Цагаан суваргын ордоос 2,6 дахин том ийм зэсийн нөөцтэй орд . Гэтэл энийг бид нар ингээд гуя дагаж хүзүү гэдэг шиг Оюутолгойн том төслийнхөө энэ дагавар болгоод ингээд явуулах нь өөрөө буруу. Онтрийн лицензийг нь заавал цуцлах ёстой цуцлах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.