Г.Дамдинням: Өнөөдөр урд хөршөөс 53 вагон АИ95 шатахуун орж ирнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун, түлшний хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр хөрштэй нягт хамтран ажиллаж байна. Хойд хөршөөс гадна Хятадын талтай яриа хэлэлцээг тогтмол хийж, шатахуун түлшний нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тухайлбал Хятадаас оруулж ирэх шатахууны дараагийн цуваа болох 53 вагон АИ95 шатахуун 12-р сарын 21-ний өдөр урд хилээр орж ирнэ хэмээн тэрбээр олон нийтийн сүлжээнд буюу албан ёсны Х хуудсаараа дамжуулж мэдээлэл түгээжээ. Мөн урд хөршөөс импортлох шатахууны хэмжээг тогтмолжуулах, цаашид хэмжээг нэмэгдүүлэхэд Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа дурдаад, түүнд талархал илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.