ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдлээ

ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдлээ

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-эд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, зүүн Европын орнуудын төлөөлөл болсон Гүржийн шүүгч Гоча Лордкипанидзе нарт хориг тавьж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. ОУЭШ-д хариуцлага тооцох тухай 14203 дугаар тушаалын дагуу ийм арга хэмжээ авч буй гэнэ.

Тэдэнд ийм арга хэмжээ авч буй үндэслэл нь энэ сарын 15-нд ОУЭШ-ийн давж заалдах шатнаас Израилын эсрэг гаргасан шийдвэртэй нь холбоотой аж. АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар эл хоёр шүүгч Израилийн зөвшөөрөлгүйгээр Израилын удирдагчдыг баривчлах, мөрдөн шалгах, яллах зорилготой ОУЭШ-ийн шийдвэрт шууд оролцсон хэмээн буруутгаж байна.

Тодруулбал, Газын зурвас явуулж буй цэргийн ажиллагаатай нь холбоотойгоор Израилын Ерөнхий сайд Беньямин Нетанъяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах шийдвэр ОУЭШ гаргасан байдаг. Үүнийг АНУ-ын засаг захиргаа буруутгаж, Израил руу чиглэсэн шийдвэрүүд нь тус улсын тусгаар тогтнолд ОУЭШ хөндлөнгөөс оролцож байгааг тэвчихгүй хэмээн мэдэгджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.