Өнгөрөгч долоо хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

Өнгөрөгч долоо хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн найман дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, газар хөдлөлт нэг, шүлхий өвчин хоёр дуудлага бүртгэгдсэн ба 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, аврах ажиллагааны гурван дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь нас, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийт асран хамгаалагч, эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна. 
 
Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдсэн байдаг тул 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. 
 
Иймд:
  • Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
  • Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх
  • Лаа, халаагч төхөөрөмж, ил галаас зайтай байрлуулахыг зөвлөж байна.

b52d1788f76e4cc5abcfde866ccd28d2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.