🔴АҮЭБЯ: Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй

Өнгөрсөн шөнө шатахууны үнэ нэмэгдсэн гэх асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй болохыг тус яамны холбогдох албан тушаалтнууд тайлбар өглөө.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай:

-Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ 705 ам.доллар байдаг. Жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй. Литр тутамдаа 2,590 төгрөг байна. Харин Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2,920-3,080 төгрөгийн хооронд зарагдаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.