🔴А.Ариунзаяа: Төрийн сан хоосорч, данс улайсан асуудал байхгүй

AI хөрвүүлсэн

Төрийн албан хаагчид жилийн эцсийн урамшууллаа авч чадахгүй байгаа асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодруулав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Төрийн сан хоосорч, данс улайсан асуудал байхгүй. Төрийн сан 1.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Төсөв батлахдаа алдагдлын хувь хэмжээг тодорхой зааж өгсөн. Гэтэл төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас төрийн албан хаагчдын нэмэлт урамшуулал, аймгуудад гэрээгээр гүйцэтгэсэн бусад ажлуудад өгөх ёстой төлбөр гэх мэт төсвийн зарлагыг бариад байгаа юм билээ.

Өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаар төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Орлого бүрдэхгүй учраас зарлагаа барьж, батлагдсан хувь хэмжээнд тэнцүүлэх гэж байгаа. Тэгэхээр мөнгө байхгүйдээ биш, зарцуулах эрх хязгаарлагдсан учраас хүндрэлтэй байгаа юм.

Ер нь улсын төсвийн орлого, зарлага, зарцуулах эрхтэй холбоотой маш олон асуудал үүсэж байна. Үүний нэг шалтгаан нь гадаад зээлтэй холбоотой. Гаднаас зээл авчхаад ашиглаж чадахгүй байгаа нь зарцуулах эрх, хувь хэмжээтэй холбоотой. Зээлийг орлого талдаа бүртгэж чадахгүй, зөвхөн зарлага талдаа бүртгээд явж байгаа. Магадгүй Сангийн яам бүртгэлийн системээ шинэчлэх цаг болсон байх. Өнөөдөр гадаад зээлийн ашиглалттай холбоотой гурван төслийг онцолж, зарим гишүүн өргөн барьсан хуулийг хэлэлцэх эсэх нь шийдэгдэж байна гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цагийн өмнө
Засгийн газрын 100% тэтгэлэгээр Тусгай албаны сургуульд амжилттай сурч байгаа хүүхдүүдэд Сургуульдаа очих , ирэх зардалд 230 доллар зардлынх нь 30%-д хүрэхгүй мөнгө төлж өгсөн.., Ийм л Хогийн Ичгэвтэр Төр Улс, гэтэл өөрсдөдөө орон тоо батлаад олон саяаар цалинжуулаад, томилолтоор гадаадад аялуулж амараагаад, одон медаль олон саяаар хийлгэж тараагаад , өндөр үнэтэй Жип Машинуудыг худалдаж аваад гар утас, бензин, бичиг цаас, кофе цай, чихэр, шоколадны мөнгө, бэлэг сэлт, тамхи, архины мөнгөө төсвөөс төлүүлдэг.., 3.6 сая хүнд 34 сайд ажилладаг, Хүнд Үйлдвэр, аж үйлдвэр байхгүй Монгол Улс, Залуучууд яаж ийм оронд ажиллаж амьдрах, улс орны хөгжил, цэцэглэлт, бодох вэ.,