🔴Э.Батшугар: Мэдээлэл технологийн компаниуд орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой

AI хөрвүүлсэн

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараас 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар:

-2026-2028 онд эдийн засгаа солонгоруулах, мэдлэгт суурилсан эдийн засгаа хөгжүүлэхийг зорьж байгаа. 2026 он манай IT салбарт том өсөлтийн жил болно.

Тухайлбал, виртуал бүс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мэдээлэл технологийн компаниуд энэхүү бүсэд бүртгүүлбэл орлогын албан татвараас чөлөөлөгдөж, НӨАТ-ын буцаан олголт авна. Экспортын бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хувь, харин хиймэл оюун ухаанд тулгуурласан бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 40 хувийг эргүүлж авах боломжтой. Ингэснээр салбартаа маш том ахиц авчирна.

Цаашид Монголд өөрсдөө хиймэл оюун ухааны платформ бүтээх, хэрэглэх боломж нээгдэнэ. Ирэх жил анх удаа GPU авна. Энэ бол хиймэл оюун ухааны тархи, компьютерын процессор шиг зүйл. Үүнийг Үндэсний дата төвд байршуулах бөгөөд зөвхөн бид ашиглахгүй. Гарааны бизнес, судалгааны байгууллага, төр засгийн цахим үйлчилгээнд ашиглуулна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.