Г.Прайс үзэгчдийг амьтны хүрээлэнгийн амьтадтай зүйрлэв
Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж дууслаа.

Шинэчлэн формат буюу 128 тамирчинтайгаар эхэлсэн энэ удаагийн ДАШТ-ий эхний хоёр тойргийн тоглолтууд явагдаж дууссанаар шилэгдмэл 32 тамирчин тунан үлдээд байна. Хоёрдугаар үнэхээр сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн ба түрүүлэх хэмжээнд нэрлэгдэж байсан дараах аваргууд хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
- Дэлхийн хошой аварга (2020, 2022) Петр Врайт Германы залуу тамирчинд хожигдсон
- 2021 оны дэлхийн аварга Гервин Прайс Нидерландын Уэсли Плайзерт хожигдлоо
- 2023 оны дэлхийн аварга Майкл Смит мөн Нидерландын залуу тамирчин Ниелс Зонневелд хожигдсон
- ДАШТ-д дөрвөн удаа хагас шигшээд тунан үлдэж байсан Жеймс Уэйд Английн Рики Эванстай тун ширүүхэн өрсөлдсөний эцэст 3:2 харьцаагаар хожигдсон
- Өмнөх дэлхийн аваргын хагас шигшээд шалгарч байсан Английн Крис Добыг энэ жил маш амжилттай байх болов уу хэмээн ажиглагчид үзэж байсан ч тэрээр харамсалтай нь тэмцээнээ өндөрлүүллээ.
Ялагдал хүлээснийхээ дараа дэлхийн аварга асан Гервин Прайсын хийсэн мэдэгдэл дартсын ертөнцийг багагүй цочроогоод байна.
Прайс үзэгчдийг дахин шүүмжилж, тэдний гаргаж буй дуу чимээ, эсэргүүцэл нь тоглолтод төвлөрөхөд саад болж байгааг онцолсон. Тэрээр: "Би энэ тэмцээнд өөрийгөө хэзээ ч гэртээ байгаа мэт мэдэрч байсангүй. Энэ бол спорт биш, харин заримдаа амьтны хүрээлэн шиг санагддаг" гэж хэлсэн нь дартс сонирхогчдын дунд маргаан дагуулав.
Мөн түүнчлэн тэрээр: "Магадгүй надад энэ тэмцээнээс завсарлага авах цаг болсон байх. Би ирэх жил энд ирэх эсэхээ нухацтай бодож үзнэ. Намайг хүндэлдэггүй газарт би заавал байх албагүй" хэмээн мэдэгдсэн юм.
ДАШТ 12 дугаар сарын 27-ныг хүртэл түр завсарласан бөгөөд гуравдугаар тойргийн гал гарсан тоглолтуудаар үргэлжлэн явагдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.