“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авчээ

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авчээ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авчээ. 

Барилга нь 64.1м×42.7м хэмжээтэй, дөрвөн давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн заалыг бүрэн шинэчилсэн юм. Гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаанд хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү их засварыг “АТТАЧР” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хариуцан ажиллалаа.

694c8f8fe337fe7967a30cba

694c8fafe337fe7967a30cbe

694c8fb6e337fe7967a30cbf

694c8fc3e337fe7967a30cc1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.